Үндэсний үйлдвэрлэгчдийн нэг Энсада ИстернХХК-ийн гурилын үйлдвэр нь Турк улсын Alapala компаний олон улсад ашиглаж байгаа сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөс бүтсэн хоногт 120тн улаан буудай тээрэмдэх хүчин чадалтай бүрэн автомажсан, компьютер удирдлагын системтэй, босоо технологитой үйлдвэр байгуулсан билээ. Бид Монголынхоо хүн амын хэрэгцээний 10%-ийг хангахыг зорилго болгон ажиллаж байгаа бөгөөд цаашлаад гадаад улс руу бүтээгдэхүүнээ экспортлох зорилтыг тавиад байна .