Бидний тухай
Үндэсний үйлдвэрлэгчдийн нэг Энсада Истерн ХХК-ийн гурилын үйлдвэр нь Турк улсын Alapala компаний олон улсад ашиглаж байгаа сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөс бүтсэн хоногт 120тн улаан буудай тээрэмдэх хүчин чадалтай бүрэн автомажсан, компьютер удирдлагын системтэй, босоо технологитой үйлдвэр байгуулсан билээ. Бид Монголынхоо хүн амын хэрэгцээний 10%-ийг хангахыг зорилго болгон ажиллаж байгаа бөгөөд цаашлаад гадаад улс руу бүтээгдэхүүнээ экспортлох зорилтыг тавиад байна .
“Энсада Холдинг” ХХК нь газар тариалангийн салбарын хөгжлийг түүчээлсэн жишиг байгууллагын хувьд газар тариалангийн салбарыг хөгжүүлэхэд #Case_IH болон #New_Holland үйлдвэрүүдийн албан ёсны дилерээр ажиллан дэвшилтэт технологийн техникүүдийг Монголын тариаланчдад нийлүүлэн, үйлчилгээг тасралтгүй үзүүлж ирсэн. Одоогоор 5 салбар компанитай үйл ажиллагаагаа явуулж байна.
- Өсөг буудайн Дээд гурил ,
- Өсөг буудайн нэгдүгээр гурил,
- Өсөг буудайн хоёрдугаар гурил,
1кг, 5кг, 10кг, 25кг, 50кг савлагаатай худалдаалагдаж байна.
Эрхэм зорилго
Газар тариалан, худалдаа үйлчилгээний салбарт манлайлж,
Харилцагч байгууллагуудаа эрхэмлэн хүндэтгэж,
Дэвшилтэт технологи, инновациар тэргүүлж,
Чанартай бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг нийлүүлэх.
Үнэт зүйлс
Харилцагчийн сэтгэл ханамж
Мэргэшсэн, чадварлаг хүний нөөц
Бүтээлч санаачлагатай багийн ажиллагаа
Турк улсын Alapala үйлдвэрийн дэвшилтэт технологийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон.
- Улаанбаатар хотод байршилтай
- Хоногт 100 тонн улаан буудай тээрэмдэх хүчин чадалтай
- Гоймон, жигнэмэг болон бусад төрлийн гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой
Худалдаа эрхлэгч бизнес байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллахад таатай байх болно.
75050406, 94020406, 94090406